Төв аймгийн Заамар сумын Тосон багийн нутаг, Туул голын усанд 24 настай эрэгтэй сэлэхээр ороод, живж амь насаа алджээ.
Энэ тухай дуудлага 06 дугаар сарын 29-ний өдрийн 12.55 цагт ирсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид болон цагдаагийн хэлтсийн алба хаагчид тухайн иргэнийг эрэн хайх ажиллагааг эхэлж, найман удаагийн шумбалтаар 7 метрийн гүнээс цогцсыг гарган, тус сум дахь Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгчээ.
0 сэтгэгдэлтэй