Сав газрын хэмжээнд ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын ус ашиглалтын байдалд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдалд газар дээр нь хуулийн хүрээнд зохих арга хэмжээ авч ажиллаж байна.“МӨНХ НАРХАН ОД” ХХК-ний дүгнэлт, гэрээ зөвшөөрөлд тусгагдаагүй өөр эх үүсвэрээс зөвшөөрөлгүй Туул голд насос суурилуулан технологийн хэрэгцээний нууртай холбож нөхөн сэлбэлтээр, ашигласан. Хаягдал бохир усны дүгнэлт гаргуулаагүй, ахуйн бохир уснаас дээж авч шинжилгээ хийлгээгүй, хог хаягдал ил задгай хаясан, ахуйн бохир усыг шуудуу татаж хөрсөнд шингээдэг зэрэг зөрчлийг хяналт шалгалтаар тогтоов. Энэхүү үйлдэл давтагдвал Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4-р зүйл, Усны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасны дагуу ус ашиглах эрхийг цуцлахыг тус компанид анхаарууллаа.Туул голын эргийг хөндөж суурилуулсан насосыг газар дээр нь тухайн компанийн ажилчдаар хураалгаж хөндсөн газрыг нөхөн сэргээлт хийх хугацаатай үүрэг даалгавар өгч зөрчлийг Булган аймгийн Бүрэгхангай суман дахь цагдаагийн тасаг болон тухайн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчид мэдэгдэв. “ГЭРЭЛТ ШИНЭЧЛЭЛ” ХХК нь БОМ-ийн төлөвлөгөөгүй, ус ашиглах болон хаягдал бохир усны дүгнэлт гаргуулаагүй, технологит ашиглах зорилгоор зөвшөөрөлгүй Туул голын эргийг хөндөн насос суурилуулж технологийн хэрэгцээний нууртай холбосон, ахуйн бохир усыг шуудуу татаж хөрсөнд шингээсэн, хог хаягдал ил задгай, нүхэн жорлонтой зэрэг зөрчил илэрсэн.
Иймд тус байгууллагын Туул голын эргийг хөндөж суурилуулсан насосыг хураалгаж хөндсөн газрыг нөхөн сэргээлт хийх, дээрх зөрчлийн үр дагаврыг арилгах хугацаатай үүрэг чиглэл өгч ажиллалаа.
0 сэтгэгдэлтэй