Найруулагч Б.Батдэлгэрийн "Сорил" уран сайхны кино 27 дахь удаагийн Бучоны олон улсын фантастик кино наадмын уралдаант хэсэгт шалгарлаа.
“Сорил” уран сайхны кино “DISORDER” нэрээр өрсөлдөж, уралдаант хэсэгт шалгарсан ба долоодугаар сарын 1, 4-ний өдрүүдэд олон улсад нээлтээ хийх юм. Мөн тус уралдаант хэсгийн дүн долоодугаар сарын 7-ны өдөр зарлагдана.
Бучоны Олон улсын фантастик кино наадам буюу BIFAN нь 27 дахь удаагаа 2023 оны зургаадугаар сарын 29-нөөс долоодугаар сарын 9-ний өдрүүдэд БНСУ-ын Бучон хотноо зохион байгуулагдаж буй.
Уг кино наадам нь Азийн томоохон наадмуудын нэгт зүй ёсоор багтдаг төдийгүй уралдаант хэсгийн хувьд аймшиг, сэтгэл зүйн аймшиг, тулаант, үлгэрийн, адал явдалт гэх мэт төрлүүдэд ангилагддаг байна.
0 сэтгэгдэлтэй