Улаанбаатар хотын агаарт /2023 оны зургаадугаар сарын 26-наас долоодугаар сарын 2-ны өдөр/ түгээмэл бохирдуулах бодис болох хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойлжээ. Энэ өдрүүдэд Улаанбаатар хотын агаарын чанар Толгойт, Нисэх, Зурагт, Зайсан, Хайлааст, Шархад, 1-р хороолол, Мишээл экспо, Ургах наран хороолол, Амгалан, орчим цэвэр болон хэвийн байна. Налайх, 100-н айл, Баянхошуу, Цахилгаан станц, Таван буудал, 13-р хороолол, Баруун 4-н зам орчим агаарын чанар “Бага бохирдолтой” түвшинд байна.