Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жил, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойн Үндэсний их баяр наадмын өнөөдөр /2023.07.12/-ийн Соёолон морины уралдаан болох бөгөөд 205 соёолон бүртгүүлжээ. Үүнээс 122 морь гарааны зурхай руу хөдөллөө. Соёолонгууд 22 километрийн зайд уралдах юм.