Наадмын хоёр өдрийн турш “Төв цэнгэлдэх хүрээлэн” орчинд 1100 орчим цагдаагийн алба хаагч наадамчин олны аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалалт, зохицуулалтын үүрэг гүйцэтгэлээ. Түүнчлэн "Хүй долоо худаг"-т цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр “Түр хүрээ” байгуулан үүрэг гүйцэтгэж байна.
Энэ жилийн хувьд гэмт хэрэг, зөрчил болон хүүхэд төөрөх, халаасны хулгайн гэмт хэрэг өмнөх жилүүдийнхээс эрс буурсныг ЦЕГ-аас онцолж байна.
0 сэтгэгдэлтэй