“Опал” жүжгийн шинэчилсэн хувилбарыг “Бүгд чамд хайртай” нэртэйгээр есдүгээр сарын 1-нээс МҮЭСТО-ны тайзнаа толиуулахаар болжээ.
"Орфей” театр АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр 2022 оны аравдугаар сарын 7-нд анх тайзнаа толилуулж байсан юм.
Тэгвэл “Broadway” театрын алдарт бүтээл болох тус жүжгийг шинэ нэр, шинэ бүрэлдэхүүн, шинэчилсэн найруулгаар ийнхүү дахин тоглохоор болсон байна. “Бүгд чамд хайртай” сэтгэхүйн комеди драм төрлийн жүжгийн гол дүрд жүжигчин О.Энхтуул, бусад дүрд Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Төмөрбаатар, гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, жүжигчин Д.Баттөмөр, Э.Чинзориг, Т.Сэргэлэн, Г.Отгонцэцэг нар тоглоно.
0 сэтгэгдэлтэй