2023 оны наймдугаар сарын 26-27-нд шилжих шөнө хулгайн тээврийн хэрэгсэл ашиглан нийслэлийн нутаг дэвсгэрт шөнийн цагаар ганцаараа явж байгаа иргэдийг хүчээр автомашиндаа суулган, харанхуй, эзэнгүй газар аваачиж зодож, хутга тулган дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн 17-23 насны Т, Б, Т, Н, Г нарын үйлдлийг Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид шуурхай илрүүлэн, дайчлан баривчилжээ.
Дээрх этгээдүүд нь урьдчилсан байдлаар дөрвөн удаагийн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Зарим нь удаа дараа ял шийтгэгдэж байсныг мэдээллээ.
Иймд иргэд та бүхэн хувийн аюулгүй байдалдаа анхаарч гэрэлтүүлэггүй гудамж, талбай, газраар зорчихгүй байх, баталгаат такси үйлчилгээгээр үйлчлүүлэх зэргээр болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
0 сэтгэгдэлтэй