Швейцарийн Люцерн хотын галт тэрэгнээс олдсон 120 ширхэг алтан гулдмайг Олон улсын Улаан загалмай нийгэмлэгт шилжүүлэхээр болсон тухай хотын прокурорын газраас мэдээлжээ.
Мөрдөн байцаах явцад нийт 3.7 кг жинтэй алтны эзнийг олж чадаагүй аж. Сонин хэвлэлээр зарласан ч эзэн олдсонгүй. Алтан гулдмайнууд эрүүгийн хэрэгтэй холбоотой гэх сэжим гарсангүй учир хэргийг хаажээ.
2019 оны аравдугаар сард Санкт-Галленаас Люцерн хот руу аялж байсан галт тэрэгний үйлчлэгч цагаан ууттай алтыг олсон юм. Боодол дээр "Үүнийг хүлээн авагч нь Олон улсын Улаан загалмай нийгэмлэг " гэж хаягласан байжээ.
0 сэтгэгдэлтэй