Төрийн байгууллагын машины улсын дугаарын дэвсгэр өнгийг хөх өнгөтэй болгох гэж байгаа талаар өнгөрсөн долоо хоногт ЗТХ-ийн сайд мэдээлсэн. Тэгвэл энэ ажлын явцын талаар тус яамнаас өнөөдөр мэдээллээ.
Монгол Улсын хэмжээнд төрийн албаны 14 мянга орчим тээврийн хэрэгсэл байдаг аж. Үүний 8000 нь суудлын машин юм. Төрийн байгууллагын машины улсын дугаарын дэвсгэр өнгийг хөх өнгөтэй болгох ажлын хүрээнд улсын дугааруудын үйлдвэрүүдэд үнийн санал ирүүлэх санал хүргүүлсэн байна. Хамгийн хямд үнийн санал ирүүлсэн байгууллага нэг улсын дугаарыг 29 мянган төгрөгөөр үйлдвэрлэх боломжтой гэх санал иргүүлжээ. Одоогийн байдлаар 117 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаараа солиулсан байна.
Төрд бүртгэлтэй автомашины улсыг дугаарын солих нь ямар ач холбогдолтой талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт "Төрийн байгууллагын машинаар дарга нар хүүхдээ сургууль, цэцэрлэгт байнга зөөдөг, баар, ресторан, дарга нарын эхнэр дэлгүүр хэсдэг, хөдөө гадаа зугаалдаг гэх шүүмжлэл байнга ирдэг. Тиймээс төрийн машины улсын дугаарын дэвсгэр өнгийг өөрчилснөөр иргэд үүнд хяналт тавих боломжтой болно" хэмээв.
0 сэтгэгдэлтэй