Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр танилцууллаа.
Тэрбээр "2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Хот тохижилтын газар, дүүргүүдийн болон хувийн хэвшлийн тохижилт үйлчилгээний компаниуд нийт 6,057 тонн бодис, 6,235 тонн давс нөөцлөхөөр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 1,121 тонн бодис, 3,025 тонн давс нөөцлөөд байна.
Зам талбайн цэвэрлэгээний 25 байгууллагын 290 тусгай зориулалтын тоног төхөөрөмжид засвар, үйлчилгээ хийн, өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байна. Нэмэлтээр БНХАУ-аас бодис цацах 11 техник, зам талбайн шүүрт машин зургааг захиалсан" гэв.
0 сэтгэгдэлтэй