728 x 90

Роналду дотоодын лигт оруулсан гоолын тоогоор дээд амжилт тогтоов

Роналду дотоодын лигт оруулсан гоолын тоогоор дээд амжилт тогтоов
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Португалийн довтлогч Криштиану Роналду дотоодын лигт оруулсан гоолоор дээд амжилт тогтоолоо. Энэ тухай Олон улсын хөлбөмбөгийн түүх, статистикийн холбоо (IFFHS) мэдээлэв .

Саудын Арабын аварга шалгаруулах тэмцээний "Аль-Наср" болон "Аль-Шабаб" багуудын тоглолтод Роналдо үндэсний лигийн 516, 517 дахь гоолоо оруулсан юм. Роналду 517 гоолынхоо гурвыг нь Португалийн аварга шалгаруулах тоглолтуудад, 103-ыг нь Английн Премьер лигийн Манчестер Юнайтед багт байхдаа, 311-ийг Испанийн аварга шалгаруулах тэмцээнд Реал Мадридын бүрэлдэхүүд тоглохдоо, 81-ийг Италийн аварга шалгаруулах тэмцээнд (Ювентус), 19-ийг Саудын Арабт хийсэн юм. 

IFFHS мэдээлж буйгаар, Роналду ийнхүү үндэсний лигийн тоглолтуудад дэлхийн дээд амжилт тогтоон тус бүр 515 гоолтой Австрийн Йозеф Бицан, Унгарын Ференц Пушкаш нарыг ардаа орхив. Аргентины Лионель Месси одоогоор 496 гоолтой ажээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ