728 x 90

Евгений Пригожиний булшин дээр үлдээсэн шүлэг

Евгений Пригожиний булшин дээр үлдээсэн шүлэг
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Онгоцны ослоор амь үрэгдсэн "Вагнер" группийн тэргүүн агсан Евгений Пригожинийг наймдугаар сарын 29-нд Санкт-Петербург хотноо Пороховскийн оршуулгын газар нутаглуулсан. Түүнтэй салах ёс гүйцэтгэхэд зөвхөн гэр бүл, ойр дотны хүмүүс нь оролцон оршуулга өндөр хамгаалалтын дор хийгджээ. Харин маргаашаас нь оршуулгын газар эмгэнэл илэрхийлэх гэсэн хүмүүсийн хөлд дарагджээ.

Орост түгээмэл хэрэглэгддэг нийгмийн сүлжээ болох "Телеграм" сувагт хүмүүс Пригожиний булшны зургийг олноор нийтэлсний дотор сарнайн дунд алтадмал гуунд хийсэн шүлэг анхаарал татна. Энд 1971 онд Иосиф Бродскийн бичсэн "Натюрморт" шүлгийн 10-р хэсгээс буулгажээ.

Эх нь Христэд өгүүлрүүн:

-Чи минь миний хүү юу эсвэл миний Бурхан уу?

Чамайг  загалмайд хаджээ.

Чи миний хүү юу эсвэл Бурхан уу?

Чи минь үхэв үү эсвэл амьд уу? гэдгийг

Ойлгож шийдээгүй байж

Гэртээ яаж харих билээ?

Босгоо яаж давна даа?

Христ эхдээ хариу өгүүлрүүн:

-Үхсэн эсвэл амьдад

Үнэндээ ялгаа үгүй,

Хүү ч бай Бурхан ч бай, би таных.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ