728 x 90

ОХУ, Умард Солонгосын удирдагчид энэ сард уулзаж зэвcэг нийлүүлэх тухай ярилцана

ОХУ, Умард Солонгосын удирдагчид энэ сард уулзаж зэвcэг нийлүүлэх тухай ярилцана
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун энэ сард ОХУ-д айлчилж, Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар төлөвлөж байна гэж АНУ-ын албаны хүн ВВС-д мэдээлжээ.

Хоёр удирдагч Умард Солонгосоос Москвад зэвсэг нийлүүлэх боломжийг хэлэлцэнэ гэж албаны хүн мэдэгдэв.

Төлөвлөсөн хурал яг хаана болох талаар тус хоёр улсын албаныхан тайлбар хийгээгүй  байна гэнэ.

Ким Жон Ун хуягт галт тэргээр Оросын зүүн эргийн Владивосток хотод очиж уулзалт тэнд болох магадлал өндөр байна гэж Нью Йорк Таймс сонин мэдээлжээ.

Цагаан ордон хоёр улсын хооронд зэвсгийн асуудлаарх хэлэлцээр "идэвхтэй урагшилж" байгаа тухай шинэ мэдээлэлтэй болсны дараа энэ уулзалт болж байна.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу саяхан Хойд Солонгост айлчлах үеэр "Пхеньян Орост их бууны сум худалдахыг оролдож байсан” гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби мэдэгдэв.

Уулзалтын үеэр яригдсан зэвсгүүдэд тив алгасагч Хвасон пуужин багтаж байсан гэж онцолжээ.  Сайд Сергей Шойгугын айлчлалын дараа Путин, Ким нар "хоёр талын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхээ амласан" захидал солилцсон байна.

Хэрэв Хойд Солонгос Орост зэвсэг нийлүүлбэл АНУ хориг арга хэмжээ авах болно гэж АНУ-ын албаныхан мэдэгдэж байна гэжээ.

Даваа гарагт Өмнөд Солонгосын тагнуулын алба ноён Шойгу Орос, Хятад, Хойд Солонгост АНУ, Өмнөд Солонгос, Япон зэрэг тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт хийхийг санал болгосныг мэдэгдэв.

АНУ-ын өөр нэг айдас бол Пхеньянд Орос зэвсэг нийлүүлэх явдал юм. Ким Чен Ун цөмийн зэвсгийн хөтөлбөртөө ахиц дэвшил гаргахад нь ОХУ туслаж, зэвсгийн дэвшилтэт технологи, мэдлэг олгох асуудал юм гэжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ