728 x 90

161-р сургууль бохирын асуудлаа шийдээгүйгээс хоёр дахь жилдээ цахимаар хичээллэх бололтой

161-р сургууль бохирын асуудлаа шийдээгүйгээс хоёр дахь жилдээ цахимаар хичээллэх бололтой
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

161-р сургуулийн сурагчид болон эцэг эхчүүд танхимаар хичээллэхийг шаардан БШУ-ы сайдад шаардлага хүргүүлж байна.

Сурагчдын эцэг эхийн төлөөлөл дараах байр суурийг илэрхийллээ. " Энэ хичээлийн жилд 161 дүгээр сургуулийн барилгын ажил дууссан хэдий ч бохирын асуудлаа шийдээгүйгээс хоёр дахь жилдээ цахимаар хичээллэхэд хүрчээ. Сурагчид сургуулийн байрандаа хичээллэж чадахгүйгээс үүдэж, 1050 хүүхдийн эрх зөрчигдөж байна. Цахимаар хичээллэх нь сурагчдад үр дүнгүй байгаа. Сургуулийн захиргаанаас сургууль хугацаандаа ашиглалтад орохгүй байгаа нь бохирын асуудлаас болж байгаа гэж бидэнд мэдэгдсэн. Гэхдээ бид тэгж бодохгүй байна. Сургуулийн эргэн тойрныг дагаад маш олон байр баригдсан байгаа. Тэд бохироо шийдсэн байхад сургууль шийдэж чадахгүй байна гэдэг цаанаа эрх ашгийн зөрчил байна гэж харж байна. Өнгөрсөн жил гэхэд сургууль ашиглалтад ороогүйгээс болж зарим сурагчид 18 дугаар сургуульд хичээллэж зарим нь цахимаар хичээллэсэн. Ингэж эрх ашгаа зөрчүүлмээргүй байгаа учир шийдэлд хүрэх хүртэл нь бид энд байна" гэлээ.

Харин сурагчдын төлөөлөл" Миний хувьд энэ жил цахимаар хичээллэхийг хүсэхгүй байна. Учир нь дата интернэт гээд хичээл хийхэд олон саад гардаг. Тэр болгонд хичээлээсээ хоцорч багшаасаа асуух боломж гардаггүй. Тиймээс танхимаар хичээллэхийг хүсэж байгаа. Сургуульдаа явж, ангийнхаа хүүхдүүдтэй уулзмаар байна. Бидний асуудлыг шийдэж өгөхийг хүсэж байна" гэлээ.

Түүнчлэн сургуулийн барилгын явцын талаар холбогдох албаныхны мэдээлж буйгаар инженерийн шугам сүлжээний асуудал үүссэн тул зам сэтэлж, бохирын асуудлыг шийднэ. Тэр хүртэл  хүлээцтэй хандахыг зөвлөжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ