728 x 90

Дэлхийн шувууны гэрэл зургийн уралдаанд шонхорын зураг шилдэгээр шалгарлаа

Дэлхийн шувууны гэрэл зургийн уралдаанд  шонхорын зураг шилдэгээр шалгарлаа
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Эмэгчин шонхор шувууны ангаахайгаа хамгаалж аварга хотон шувуу руу дайрч буй ер бусын нисэлтийн агшинг дуран авайндаа буулгасан гэрэл зурагчин Жак Жи  Дэлхийн шувууны гэрэл зургийн уралдаан-2023  оны шилдэг шувууны  гэрэл зурагчин боллоо. 

Гэрэл зурагчин Жек Жигийн гайхамшигт бүтээл энэ шагналын хүртэхийн тулд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 23,000 гаруй шувуудын гэрэл зургаас ялгарч чадлаа.  Эмэгчин шонхор шувуу том хүрэн хотон руу гайхалтай хурд, авхаалж самбаатайгаар дайрч буй ховор зургийг авахад дөрвөн жил зарцуулсан байна. Тэрбээр хэлэхдээ"Би энэ зураг дээрх хотон шувууны нүдийг харах дуртай, гайхширсан айсан нүд . Энэ агшин нүд ирмэхийн зуур л болсон. Гэхдээ би тэр мөчийг үүрд санах болно" гэж хэлжээ.

Дэлхий дээр шонхор шувуу нь 37 төрөл зүйлтэй бөгөөд энэ шонхор шувууг peregrine falcon (нүүдлийн шонхор шувуу) гэж өмнөд Калифорнид нэрлэдэг бөгөөд түүний шумбан нисэх хурд нь 320км/ц.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ