728 x 90

Грек, Түрк, Болгарт өчигдөр хүчтэй аадар бороо орж амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байна

Грек, Түрк, Болгарт өчигдөр хүчтэй аадар бороо орж амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Өчигдөр буюу 2003 оны 9-р сарын 6-нд  Грек, Турк, Болгарт аадар бороо орсны улмаас амь үрэгдэгсдийн тоо хөрш гурван улсын аврах баг долоон хүний цогцсыг гаргаж авсан ч  амиа алдагсдын тоо 14 болж нэмэгдлээ гэж USA Today мэдээллээ.


Туркийн баруун хойд хэсэг Болгартай хиллэдэг зуслангийн газар үерийн улмаас наад зах нь таван хүн амиа алдаж,  байшингууд үерт урсчээ. Сураггүй алга болсон нэг хүнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Истанбулд уржигдарын шуурганы улмаас хэд хэдэн хорооллын олон зуун байшин, ажлын байр усанд автсан бас хоёр хүн нас барсан ба  Гвиней улсын иргэд байжээ. Истанбул хотын захирагчийн албанаас мэдээлснээр, үерийн ус ихсэж, хотын 1750 гаруй байшин, аж ахуйн нэгж усанд автсан.


 Икителли дүүрэгт байрлах дэлгүүрүүд усанд автаж ,  зогсоолд байсан машин, дэлгүүрүүд усанд урссан гэж  мэдээлэв. Грект уржигдараас орсон аадар борооны улмаас үер бууж байна. Зарим хүмүүс сураггүй хэвээр байна Грекийн төв хэсэгт орших Волос хот болон баруун зүгт орших Кардица хотод наад зах нь гурван хүн нас барсан гэж гал түймрийн албаны мэдээлэв. Гурван хүн сураггүй алга болсон гэж мэдэгджээ. Эрх баригчид лхагва гаригт Волос, ойролцоох уулын бүс болох Пилион болон Скиатос арлын замын хөдөлгөөнийг хориглож, олон айл өрх гэрэл цахилгаангүй, усгүй болсон байна. Грекийн төв хэсгийн Волос орчмын өөр хоёр бүс нутагт замын хөдөлгөөнийг хориглосон бөгөөд шуурга Пүрэв гарагийн үдээс хойш хүртэл үргэлжлэх төлөвтэй байна гэж мэдээллээ

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ