728 x 90

Эр бэлгийн эс, өндгөн эсийн оролцоогүй үр хөврөл ургуулж чаджээ

Эр бэлгийн эс, өндгөн эсийн оролцоогүй үр хөврөл ургуулж чаджээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Израйлийн эрдэмтэд хүний үр хөврөлийг дуурайлган бүтээсэн загварыг танилцуулав. Вейзманы шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэд эр бэлгийн эс болон өндгөн эсийн оролцоогүйгээр 14 хоногтой үр хөврөлийн загварыг ургуулжээ. Энэ нь жинхэнэ үр хөврөлийн үндсэн бүтцийг хадгалж чадсан байна. Эрдэмтэд  үүдэл эсийг ашиглажээ. Тэр ч бүү хэл энэ нь даавар ялгаруулж, лабораторид жирэмсний тестээр шалгахад эерэг хариу гарсан байна. Энэхүү судалгааны ачаар бид амьрдалын эх үүсвэрийн эхний үе шатуудыг ойлгох боломжтой гэж үзэж байгаа юм.  Үүгэар дамжуулан зулбалт, ургийн гажгийн шалтгааныг илрүүлэхэд дөхөм болох юм. Вейзманы шинжлэх ухааны хүрээлэнгийн  судалгааны багынхан судалгаа нь асар их мэдээллийг агуулсан хар хайрцагтай төстэй гэж дүрслээд бидэнд судалж мэдээгүй хэтэрхий их зүйл байна гэдгийг сануулсан байна.  

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ