Өмнөд Солонгосын сурагчдын эцэг эхчүүдийн дарамтаас болж сургуулийн багш нар амиа алдаж буйг эсэргүүцэн жагссан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл бага ангийн нэг багш дахин амиа хорлож нас барсан талаар Дэжон хотын цагдаагийн газраас өнөөдөр мэдээллээ. 40 гаруй насны эмэгтэй багш хоёр хоногийн өмнө гэртээ өөрийгөө гэмтээн амиа хорлох оролдлого хийснийг олж, Дэжон хотын эмнэлэгт хүргэсэн боловч гэмтлээ даалгүй нас баржээ.
Ар гэрийнхнийх нь мэдээлснээр тухайн багш нь эцэг эхчүүдийн зүгээс хүүхэд хүчирхийллийн асуудлаар олон удаа худал гомдол гаргаж, асуудал үүсгэнээс удаан хугацаанд сэтгэл зүйн эмчилгээнд хамрагдаж байсан гэв. Тодруулбал, эцэг эхчүүдийн гаргасан хүүхэд хүчирхийллийн гомдлоос болж 2019 онд тухайн багш хуулийн байгууллагад шалгагдаж байсан бөгөөд 2020 онд хэрэг нь хэрэгсэхгүй болжээ.
0 сэтгэгдэлтэй