Дорноговь аймгийн Сайншанд суманд 12 настай охин алга болж, эрэн хайх ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Охиныг эрэн хайх ажиллагаанд оролцох нисдэг тэрэгний зардлыг Б.Дэлгэрсайханаас хувиасаа гаргажээ. тэрбээр хэлэхдээ: Охин тухайн өдрийн өглөө 07:00 цагт өнгөрч байхад гэрээсээ гараад, багш нь 10:00 цагийн орчимд хичээлдээ ирээгүй гэж ярьснаас хойш цагдаа эрэн хайж эхэлсэн. Энэ цагаас хойш байнга холбоотой байгаа. Сэжигтнийг өчигдөр бүрэнхий болж байхад Цогтцэций сумын гуанзнаас барьж авсан. Сэжигтэн нь газраа зааж өгнө гээд цагдаагийн бүрэлдэхүүнтэй явж байгаа. Өнөөдөр өглөө би зардлыг нь төлөөд онцгой байдлаас нисдэг тэрэг гаргалаа. Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх бие бүрэлдэхүүнийг нэмэлт хүчээр гаргасан. Түргэн охиныг олохын тулд сэтгэлээсээ хандсан. Төрөөс гаргана гэвэл төсвийг нь шийднэ, цохуулна гэж цаг алдаж байхаар нисээд өгөөч, зардлыг нь гаргая гэсэн юм" гэж хэллээ.
0 сэтгэгдэлтэй