728 x 90

Охиныг эрэн хайх ажиллагааг гурав дахь өдрөө хоёр аймгийн гурван суманд эрчимжүүлэн явуулж байна

Охиныг эрэн хайх ажиллагааг гурав дахь өдрөө хоёр аймгийн гурван суманд эрчимжүүлэн явуулж байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Дорноговь аймгийн Сайншанд сумаас алга болсон 12 настай охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Охин алга болоод одоогийн байдлаар гурван өдөр өнгөрлөө. Одоогоор хоёр аймгийн гурван суманд 500 гаруй километрийг хамруулан эрэн хайх ажлыг хийж байна. Одоогоор эрэн хайх ажиллагаанд нийт 74 алба хаагч ажиллаж байгаа юм. Мөн өнөө өглөөнөөс /2023.10.06/ Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалаар ахлуулсан 24 тээврийн хэрэгсэл, 120 албан хаагчтай баг эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллахаар болжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ