Хотын төвийн болон захын хороололд байрладаг бүх шатахуун түгээх станцууд бензин хязгаарлалттай олгож байна. Шатахуун түгээх станцад гишүүнчлэлийн карттай жолоочид бензин олгож байгаа бөгөөд төвийн салбаруудад АИ-92 байхгүй, зөвхөн АИ-95 бензинийг 30 мянган төгрөгөнд хязгаарлалттай олгож байгаагаас болж зарим газар дараалал ихсэх болжээ . Мөн ах ахуйн нэгжийн зарим шатахуун түгээх станц нисэх, гандангийн салбарууд АИ-92 дууссан гэх шалтгаанаар өчигдөр олгоогүйг иргэд цахим орчинд бухимдан илэрхийлсэн байна. Энэ янзаараа шатахууны хомсдол үүсэх вий гэдгээс иргэд болгоомжилж байна. Нөгөө талаар шатахуун оруулж ирдэг аж ахуйн нэгж зохиомол хөөрөгдөл үүсэж байж болзошгүй хэмээн үзэж байгаа бололтой.