Газар орны нэр дураараа өөрчилж,Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн 15 даргын хэргийг Чингэлтэй дүүрэг удахгүй шүүх гэж байна. Газар орны нэр, хилийн цэсийг хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-аар эцэслэн хэлэлцэн шийдвэрлэдэг.
Гэтэл газар орны нэрийг хэдэн дарга нар үгсэн хуйвалдаж дураарөө өөрчилж, Баян-Өлгий аймгийн зарим газрын нэрийг казах хэлээр нэрлэсэн хууль бус ноцтой хэрэг гарчээ. Энэ нь Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт тооцогддог билээ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 19 -ын 16-д зааснаар Монгол Улсын нутаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж хилийн цэс, газар орны нэрийг хууль бусаар албан ёсны бичиг баримт, газар зүйн зурагт өөрчилсөн гэж үзэж байгаа юм. Энэ хэрэгт Баян-Өлгий аймгийн Засаг дарга асан гурван хүн, ИХТ дарга Улсын бүртгэлийн хэлтсийн дарга, зарим сумдын дарга гэх мэт 15 хүн буруутгагдаад байгаа юм.
Эх сурвалжийн өгсөн мэдээллээр дээрх иргэд Улаанхус, Дэлүүн, Сагсай сумдад шинээр баг байгуулахдаа Улсын бүртгэлд газар орны нэрийг казах хэлээр бүртгүүлсэн байсан байна. Иймд тэдэнд хилийн хориг тавьж, яллагдагчаар татаад байна. Удахгүй энэ хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхээс хэлэлцэх аж.
0 сэтгэгдэлтэй