Нүүрсний хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Хууль зүйн сайд Б.Энхбаярыг сонгожээ. Тодруулбал, өчигдөр тус хянан шалгах түр хорооны хуралдаан болж Хууль зүйн сайд асан Х.Нямбаатар түр хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ танилцуулав. Ингэснээр гишүүдийн олонх Б.Энхбаярыг дэмжиж түр хорооны даргаар сонгосон юм.