728 x 90

Хамгийн өндөр настай шүхрээр буугч 104 насандаа таалал төгсжээ

Хамгийн өндөр настай шүхрээр буугч 104 насандаа таалал төгсжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

104 насандаа 13,500 фут буюу 4,115 метрийн өндрөөс шүхрээр бууж дэлхий нийтийн анхаарлыг татсан эмээ таалал төгсжээ. Тэрээр энэ сарын 1-ний өдөр Чикагогийн Skydive хэмээх газар шүхрээр бууж дэлхийн хамгийн өндөр настай шүхрээр нисэгч хэмээн Гиннесийн номонд бичигдсэн байна. 

Чикагогийн Sun-Times зэрэг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд  сарын 9-ны өдөр "Дэлхийн хамгийн өндөр настай шүхрээр нисэгч" болж дээд амжилт тогтоосон Дороти Хоффнер 104 насандаа хорвоог орхисон тухай мэдээлжээ.  

Хоффнер насан туршдаа ганцаар амьдарсан ч олон сайн хөрш, найз нөхөдтэй гэдгээрээ алдартай нэгэн байжээ. Хамгийн анх 100 настай байхдаа шүхрээр нисэж байсан тэрээр хоёр дахь удаагаа шүхрээр ниссэн нь энэ аж. Шүхрээр буусныхаа дараа тэрээр "Тэнгэрт байх үнэхээр сайхан санагдсан. Бүх зүйл баяр хөөртэй, гайхалтай санагдсан. Үүнээс илүү байх боломжгүй. Би 100 настайдаа анх удаа шүхрээр үсэрч үзсэн. Нас бол зүгээр л тоо" хэмээн ярьсан байна. 

Түүний төрсөн өдөр арванхоёрдугаар сард тохиодог. Тэрээр төрсөн өдрийнхөө дараа буюу 105 нас хүрмэгцээ Гиннесийн амжилтаа ахиулан дахин шүхрээр нисэхээр төлөвлөж байсан гэнэ. 

Дороти Хоффнерийг Гиннесийн номонд бүртгүүлэхээс өмнө 103 настай Швед эмэгтэй энэхүү амжилтыг эзэмшдэг байжээ. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ