728 x 90

Израилийн арми Сирийн хоёр гол нисэх буудлыг устгажээ

Израилийн арми Сирийн хоёр гол нисэх буудлыг устгажээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Израилийн зэвсэгт хүчин хөрш Сири улсын хоёр гол нисэх буудлыг өчигдөр пуужингаар харважээ.

Дамаск болон Алеппо хотын нисэх буудлууд энэхүү цохилтын улмаас ашиглах боломжгүй болсныг Сирийн төв хэвлэл Пүрэв гарагт мэдээлсэн байна.

Израилийн арми иймэрхүү ажиллагааныхаа талаар нийтэд ямар нэг тайлбар өгдөггүй. Энэ удаа ч бас мэдэгдэл гаргаагүй байна.

Тус улсын арми олон жилийн өмнөөс Сирийн нутаг дахь байгууламжуудад агаарын цохилт өгсөөр байгаа. Энэ нь ихэвчлэн Ираны зэр зэвсгийн нийлүүлэлтийг таслан зогсоох зорилготой байдаг.

Энэ оны тавдугаар сард Алеппо хотын нисэх буудалд цохилт өгөх үеэр гурван хүний амь үрэгдэж байв. Харин энэ удаа хүний амь хохироогүйг Сирийн тал баталсан байна.

Сири, Иран улсууд ойрын холбоотнууд бөгөөд 2011 оны иргэний дайнаас хойш энэ харилцаа улам гүнзгийрсэн нь Тегераны эрх баригчид Башар аль-Ассадын дэглэмийг хамгаалах болсонтой холбоотой.

Израилийн агаарын цохилт Ираны гадаад хэргийн сайд Хоссейн Амирабдоллахяныг Сирид айлчлан ирэхээс нэг өдрийн өмнө болсон байна.

 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ