Парис хотын Ландигийн туннелийн ойролцоо хоёр хүн дээрэмдүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ хэрэг тус хотын А1 автозам дээр болсон юм. Гадаадын хэвлэлүүд мэдээлэхдээ Монгол Улсын Ерөнхий сайд асны хүүг дээрэмдсэн байна хэмээсэн юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Сү.Батболдын хүү Б.Баттүшигийг эхнэр Н.Цэлмүүний хамтаар Шарль де Голль нисэх онгоцны буудлаас таксинд явж байхад нь энэ дээрэмийн хэрэг болсон байна. Дээрэм хийсэн этгээдүүд скутер унаж зугтахдаа Б.Баттүшигийг эхнэр Н.Цэлмүүний үнэт эдлэл бүхий цүнхийг хулгайлжээ.Тэд цагдаагийнханд 600 мянган еврогоор хэмжигдэх эд зүйлсээ алдсан хэмээн мэдүүлжээ. Хэрэгтнийг одоогоор олж тогтоогоогүй байгаа юм байна
Ккк 202.126.89.48
1 жилийн өмнөЯаж олсон түүгээрээ алдаж дээ
Чочин 84.227.33.20
1 жилийн өмнөҮйлийн үр эцэг нь Монголоос их хулгай хсн нь хүү дээр нь дусаж бгаан энэ дээ муу юм модон ултай гэж энэ үр хүүхдүүдэн л ундаг л бхгүй юу
Zochin 178.238.165.27
1 жилийн өмнөHulgain uiliin ur bolsiin yum bish u
Ганбаатар 202.55.188.37
1 жилийн өмнөХулгайн юм хулгайн замаар л орно