728 x 90

Морьт харваа: Монголын баг Гран при шагнал авчээ

Морьт харваа: Монголын баг Гран при шагнал авчээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Энэ жилийн морьт харвааны ДАШТ-ний эрх олгох тэмцээн Малайз Улсад 2023 оны аравдугаар сарын 4-9-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тэмцээнд Монгол, Хятад, Солонгос, Индонез, Япон, Тайланд зэрэг найман орны тамирчид гурван төрлөөр өрсөлдсөн байна.

 

"Хан Монгол” морьтны холбооны тамирчид болох О.Түмэнбаяр төрөл тус бүрээс нэг алт, хоёр хүрэл медаль, П.Пүрэв-Очир  мөнгөн медаль хүртэж, “Намнаа” морьтны холбооны тамирчид оролцон багийн нийлбэр дүнгээр Монгол Улсын баг  “Гран при” шагнал авчээ.

 

"Ингэснээр Монголын баг Саудын Араб Улсад арванхоёрдугаар сарын 14-16-ны хооронд зохион байгуулагдах “Horseback archery world cup” морьт харвааны ДАШТ-ний эрхээ авсан байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ