728 x 90

Б.Бат-Эрдэнэ (MONADA)-ын Ц.Уугангэрэл, Гүйцэтгэх захирал М.Мөнхболд нартай уулзаж, олон жил үл ойлголцолтой явж ирснээ цайрууллаа

Б.Бат-Эрдэнэ  (MONADA)-ын Ц.Уугангэрэл, Гүйцэтгэх захирал М.Мөнхболд нартай уулзаж, олон жил үл ойлголцолтой явж ирснээ цайрууллаа
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага (MONADA)-ын шинэ ерөнхийлөгч Ц.Уугангэрэл, Гүйцэтгэх захирал М.Мөнхболд нартай уулзаж, олон жил үл ойлголцолтой явж ирсэн асуудлуудад цэг тавьж, цаашид хамтран нягт ажиллах тал дээр тохиролцсон байна.  Нэгдүгээрт,

Монгол Улсын баг тамирчдыг олимпын наадамд оролцуулахгүй байх эрсдэлд оруулаад буй Дэлхийн допингийн эсрэг байгууллага (WADA)-аас Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад ирүүлсэн зургаан зөрчлийг арилгах шаардлагыг нэн яаралтай ханган биелүүлэх талаар хоёр тал санал нэгджээ.

Дараа нь  Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагыг допингийн эсрэг олон улсын гэрээ, Дэлхийн допингийн эсрэг байгууллагын дүрэм, үндэсний допингийн эсрэг дүрмийн хүрээнд ил тод, нээлттэй ажиллуулах, засаглалыг сайжруулах, хууль эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох, Засгийн газрын зүгээс MONADA байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад онцгой анхаарах зэрэг асуудлаар ярилцсан байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ