"Газ мэт хурц үнэр үнэртэж байна" гэх шалтгаанаар иргэдээс удаа дараа гомдол ирж дүүргийн холбогдох албаныхан шалтгаан нөхцлийг нь тодруулахаар ажиллаж байгаа. Газ хаанаас юунаас болж нийслэлчүүдэд үнэртэйд байгааг өнөөдрийг болтол албан ёсоор тайлбарласан байгууллага алга. Харин эх сурвалжийн өгсөн мэдээллээр "Эко стандарт петролиум" ХХК-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ. Тус компанийнхан үгүйсгэж байгаа ч хуулийнхан шалгаж эхлээд байгаа аж. Мөн тус компанитай холбоотой дээрхтэй төстэй мэдээлэл өмнө нь иргэдээс ирж байсан гэх мэдээлэл ч байгаа юм.