728 x 90

Дагавар охиноо хүчирхийлэхийг завдсан 33 настай Э-гийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв

Дагавар охиноо хүчирхийлэхийг завдсан 33 настай Э-гийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 10 дугаар сарын 09-ноос 13-ны өдрүүдэд 33.166 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад 369 хэргийг хүргүүлж, Зөрчлийн тухай хууль зөрчсөн давхардсан тоогоор 79.770 хүн, хуулийн этгээдэд торгох, 699 хүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, танхайрах, жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг зөрчил гаргасан 496 этгээдийг баривчлуулах саналыг шүүхэд хүргүүлж шийдвэрлүүлсэн.

Мөн энэ оны наймдугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймагт 33 настай, эрэгтэй “Э” гэгч насанд хүрээгүй дагавар охиноо хүчиндэхийг завдсан хэрэг гарсан. Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ