728 x 90

Хятадын Банкны захирлуудын зөвлөлийн дарга асныг авлига авсан, хууль бусаар зээл олгосон хэрэгт сэжиглэн баривчиллаа

Хятадын Банкны захирлуудын зөвлөлийн дарга асныг авлига авсан, хууль бусаар зээл олгосон хэрэгт сэжиглэн баривчиллаа
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Хятадын Банкны /Bank of China/ захирлуудын зөвлөлийн дарга асан Лю Лянжэг хээл хахууль авсан хэрэгт сэжиглэн баривчилжээ. Түүнийг баривчлах шийдвэрийг БНХАУ-ын Ардын Дээд Прокурорын газраас гаргасан тухай Хятадын төв телевиз мэдээлсэн байна. Лю Лянжэ мөн Хятадад томоохонд тооцогддог тус банкны намын хорооны нарийн бичгийн даргын албыг давхар хашиж байжээ. Түүнийг авлига авсан, хууль бусаар зээл олгосон хэрэгт сэжиглэж байгаа аж. Тэрбээр хэдий хэмжээний авлига авсан талаарх мэдээлэл  одоогоор ил болоогүй  байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. 



0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ