Оршин суух газраасаа сураггүй алга болсон хүүг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон, ар гэрт нь хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулж байна.Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын алба хаагчид өнгөрсөн шөнө шуурхай бэлэн байдалд цуглан эрэн хайх ажиллагааг тасралтгүй явуулсан бөгөөд иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу олж тогтоосон байна.