728 x 90

Эмэгтэй хоригдлуудын баг шатрын дэлхийн хошой аварга боллоо

Эмэгтэй хоригдлуудын баг шатрын дэлхийн хошой аварга боллоо
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана
Fide буюу Олон улсын шатрын холбооноос “Шатрын эрх чөлөөний хөтөлбөр”-ийн хүрээнд АНУ-ын Чикаго хотын хорих байгууллагатай хамтран хоригдлуудын  дунд шатрын Дэлхийн аварга шалгаруулах гурав дахь удаагийн цахим тэмцээнийг 2023 оны аравдугаар сарын 11-13-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулжээ. Тэмцээнд 60 орны 118 баг тамирчид өрсөлдсөнөөс Монголын  баг тэргүүлж, “Шатрын дэлхийн хошой алтан медаль”-ийн эзэд боллоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415, 421, 423, 435 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас эрэгтэй гурван баг, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас эмэгтэй нэг баг, Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагаас өсвөр насны ангилалд нэг багийн нийт 24 тамирчин оролцлоо.
Монгол Улсын баг, тамирчид 2021 онд зохион байгуулсан анхдугаар тэмцээнд эрэгтэй баг алтан медаль, өнгөрсөн оны тэмцээнээс эмэгтэй баг дэлхийн аварга болсон амжилтыг тус тус үзүүлж байсан юм.
3 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

3 сэтгэгдэл

  •  
    Jiliig ni bagasgana 103.57.94.179
    1 жилийн өмнө

    Turuulvel

  •  
    Hugjuuley 103.57.94.179
    1 жилийн өмнө

    Eregtei horigdluudaa

  •  
    Зочин 139.5.218.198
    1 жилийн өмнө

    Монголыг сурталчилсан гээд суллаж , шагнаж, тэмдэглэн бөх барилдуулах уу???

Шинэ мэдээ