728 x 90

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржийн хүний амь хохироосон хэргийг прокурорт шилжүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржийн хүний амь хохироосон  хэргийг прокурорт шилжүүлжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Өвөрхангай аймгийн нутагт дэвсгэрт өнгөрсөн наймдугаар сард Ланд 200 маркийн автомашин хүн дайрч амь насыг нь хохироосон зам тээврийн осол гарсан. Тухайн автомашиныг тус аймгийн Засаг дарга А.Ишдорж жолоодож явсан байдаг. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газраас иргэн А.Ишдоржид холбогдуулан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ оны 08 дугаар сарын 29-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаад байсан. Тэгвэл хэргийг 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна. 

 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ