728 x 90

“Клеопатра” Монголын тайзнаа амилна

“Клеопатра” Монголын тайзнаа амилна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Египетийн сүүлчийн хатан хаан Клеопатра нь Ромын хаан Юлий Цезарь, түүний ач хүү Августус нарын сэтгэлийг эзэмдсэн юм. Түүний маргаантай зан чанар, домогт гоо үзэсгэлэн нь олон зууны туршид зохиолч, яруу найрагч, уран бүтээлчид, мэдээж зохиолч, найруулагчдын анхаарлыг татсаар ирсэн.


 Кино театр оршин тогтнох бүх хугацаанд домогт хатан хаанд 50 гаруй жүжигчин тоглосон байдаг. Энэ удаа Улаанбаатар чуулга, Монгол театрын уран бүтээлчид хамтран Клеопатра” сонгодог жүжгийг тайзнаа тавих гэж байгаа аж. Уг жүжгийн хөгжмийн зохиолчоор С.Сансаргэрэлтэх ажиллах бол найруулагчаар УДЭТ-ын найруулагч, жүжигчин А.Чингүн, ерөнхий зураачаар О.Баярмагнай нар ажиллаж байна. Алдарт зохиолын орчуулагчаар жүжгийн зохиолч, орчуулагч, профессор Н.Пүрэвдагва ажиллажээ.


 Тэрбээр өмнө нь “Кихот ноён”, “Амьгүй албат”, “Фауст” зэрэг дэлхийн сонгодгуудыг тайзны бүтээл буюу жүжгийн зохиол болгосон юм. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ