Цагдаагийн Ерөнхий газар аравдугаар сарын 16-наас 20-ны өдрүүдэд шийдвэрлэсэн зарим хэргүүдийн талаар мэдээлэл өглөө. Тухайлбал, Гадаад улсын иргэдтэй үгсэн тохиролцож, гэр бүлийн хараа хяналт сул охид, эмэгтэйчүүдийг “Nandia nandia” гэх нэртэй фейсбүүкийн хуурамч хаягаас найзын хүсэлт илгээн танилцаж, Малайз Улсад караокед өндөр цалинтай зөөгчийн ажилд хамт ажиллах тухай санал тавин ятгаж зөвшөөрүүлэн хууран мэхэлж бусдад худалдаалсан байж болзошгүй “Н” гэгчийг илрүүлсэн байна.
Уг хэрэгтэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2.5-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар Цагдаагийн Ерөнхий газраас мэдээллээ.
1 сэтгэгдэлтэй
zochin 203.91.115.42
1 жилийн өмнөTend yanhanii ajil hiine gedgiig naad buh emegteichuud chini medej baigaa.