728 x 90

Гэр шатаж, хоёр хүн амиа алдлаа

Гэр шатаж, хоёр хүн амиа алдлаа
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны Амины орон сууцны долоодугаар гудамжинд өчигдөр 22.57 цагт гэр шатаж, хоёр хүн нас баржээ. Иргэн Т-ын таван ханатай гэр, эд хогшил бүрэн шатаж, уг гал түймэрт иргэн Т/41 настай, эрэгтэй/ болон овог, нэр тодорхойгүй бас нэг хүн  өртөж нас барсан байна. 

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид галыг унтрааж, цогцсыг дүүргийн цагдаагийн III хэлтэст шилжүүлэн өгчээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ