Ханжоу-2022 Азийн пара наадмын таеквондогийн төрөлд 17 орны 77 тулаанч өрсөлдөж байна. Манай улсаас өчигдөр эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд У.Сүрэнжав мөнгөн медаль хүртсэн. Тэгвэл өнөөдөр эрэгтэйчүүдийн -63кг жинд МУГТ Г.Болор-Эрдэнэ алтан медалийн төлөө тулалдахаар болов. Тэрбээр хагас шигшээ тулаанд Узбекистаны тамирчинтай хүч үзэж 28:11 оноогоор ялснаар финалд шалгарсан юм.