728 x 90

Улаанбаатар хотын 384 жилийн ойд зориулсан хүчит 256 бөхийн барилдаан бямба гарагт болно

Улаанбаатар хотын 384 жилийн ойд зориулсан хүчит 256 бөхийн барилдаан бямба гарагт болно
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард зохиогдох бөхийн барилдаан болон нээлттэй хурлын товыг танилцууллаа. Энэ баасан гарагт 11:00 цагаас сумын цолтой залуу бөхчүүдийн ээлжит барилдаан болно. Барилдах бөхчүүдийг аравдугаар сарын 25, 26-нд цахимаар бүртгэх юм. Харин бямба гарагт 11:00 цагаас Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан болох аж. Барилдах бөхчүүдийг аравдугаар сарын 26, 27-нд цахимаар бүртгэх аж. 

Ирэх долоо хоногийн даваа гаргийн 13:00 цагт Монголын Үндэсний бөхийн холбооны “Барилдааны дүрмийн зөвлөл”-ийн нээлттэй хурал Монгол Бөхийн Өргөөнд болно. Тус хурлаар барилдааны дүрмийн зарим заалт ба допингийн асуудлыг хэлэлцэнэ. Хуралд бөхчүүд, бөхийн багш, дасгалжуулагчид болон бөхийн зүтгэлтнүүд, үзэгчид оролцоход нээлттэй. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ