728 x 90

Т.Бадамжунайгийн өмгөөлөгч хэргийг түдгэлзүүлж өгөхийг хүсч, шүүх хурал түр завсарлав

Т.Бадамжунайгийн өмгөөлөгч хэргийг түдгэлзүүлж өгөхийг хүсч, шүүх хурал түр завсарлав
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

УИХ-ын гишүүн  асан Т.Бадамжунайгийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна. Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт буруутгасан юм.

Хуралд Т.Бадамжунайгийн гаргасан хүсэлтийг танилцууллаа. Тодруулбал, Тэрбээр "Есдүгээр сарын 24-ны өдөр цус харвасан тул хэл ярианы саажилттай болсон, бусдын асрамжид байгаа. Есдүгээр сарын 25-наас хойш эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тиймээс энэ хуралдаанд биечлэн оролцож чадахгүй ч дараагийн хуралд өөрийн биеэр оролцох хүсэлтээ байна" гэжээ.

Түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа "Миний үйлчлүүлэгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох хүсэлтээ байгаа. Тиймээс энэ удаагийн хуралдааныг хойшлуулж өгнө үү" гэлээ. Мөн хэргийг нь түдгэлзүүлж өгөхийг хүссэн юм. Хурал түр завсарлаад байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ