728 x 90

Цаг агаарын дулаарлаас үүдэн цасан спортын тэмцээн зохион байгуулах орны тоо буурчээ

Цаг агаарын дулаарлаас үүдэн цасан спортын тэмцээн зохион байгуулах орны тоо буурчээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл цасан спортын тэмцээнийг зохион байгуулах улс орнуудын тоог бууруулахаар байна гэж Олон улсын Олимпын хороо мэдэгдэв.

Цаг агаарын дулаарлаас хамаарч 2040 он гэхэд ердөө 10 улс өвлийн олимпын спортыг зохион байгуулах боломжтой болно гэж тэд үзэж байна.

Ирэх онд болох Парисын наадмын өмнөхөн 2030, 2034 оны өвлийн олимп, паралимпын наадмыг зохион байгуулагчдын нэр тодорно.

"Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг харгалзан өвлийн Олимпын наадмыг зохион байгуулах эргэлтийн тогтолцоо, хөтөлбөрийн бүтэц, мөс, цасан дээрх спортын төрөл бүрийн хэрэгцээ болон бусад олон зүйлийг хэлэлцэх шаардлага үүсээд байна” гэж Олон улсын Олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах хэлжээ.

Учир нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнөөс үүдэн “Бээжин-2022” бараг 100 хувь хиймэл цас ашигласан анхны наадам байжээ.

Хиймэл цасыг анх 1980-аад онд өвлийн спортод ашиглаж эхэлсэн юм байна. “Ванкувер-2010”, “Сочи-2014”, “Пёнчан-2018” зэрэгт тодорхой хэмжээгээр хиймэл цасанд түшиглэсэн ч өнгөрсөн жил Хятадын нийслэлд хиймэл цасны хэрэглээ урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрчээ. 100 гаруй цасны үүсгүүр, 300 гаруй цас бударгагч буу ажиллуулж, цанын төрлийн талбайг бэлтгэж байжээ.

2030 оны өвлийн спортын наадмыг зохион байгуулахаар АНУ, Швед, Швейцар, Францын Солт Лейк хот өрсөлдөж байна.


0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ