728 x 90

Н.Цогтсайхан: М.Бадарч тэргүүтэй 16 бөхөөс допинг илэрсэн байж болзошгүй

Н.Цогтсайхан: М.Бадарч тэргүүтэй 16 бөхөөс допинг илэрсэн байж болзошгүй
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

"Спорт ба допинг" нээлттэй хэлэлцүүлэг Монгол бөхийн өргөөнд  өчигдөр болсон юм. Хэлэлцүүлэгт бөхчүүд, бөхийн багш, дасгалжуулагчид болон бөхийн зүтгэлтнүүд, үзэгчид нээлттэй болов. Энэ үеэр Допингийн эсрэг холбооны гишүүн Н.Цогтсайхан "Өнгөрсөн зуны наадмаар М.Бадарч тэргүүтэй 16 бөхөөс допинг илэрсэн байж болзошгүй гэж сонссон. Үүнийг би үндэслэлтэй гэж бодож байна. Допингийн эсрэг байгууллагатай зөвхөн М.Бадарч тохиролцож чадаагүй учраас нэр нь зарлагдсан. М.Бадарч Арслан арбитарт хүсэлт гаргасан байдаг. Ингэхдээ шинжилгээ өгсөн бүх бөхийн шинжилгээний хариуг арбитрын журмаар татуулах хүсэлт гаргасан гэж сонссон. Энэ асуудал шударга байдлаар шийдэгдвэл маш ноцтой асуудал шүү дээ" гэж хэлсэн юм.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ