БНХАУ-ын Шижиажуан хотноо зохион байгуулдаг “Wuqiao” 19 дэх олон улсын циркчдийн Дэлхийн aварга шалгаруулах А зэрэглэлийн тэмцээнд Монголын циркийн уран бүтээлчид амжилттай оролцжээ. Циркийн “Troupe Amaraa” хамтлагийн уран бүтээлчид шидэх банзны төрөлд дэлхийд анх удаа есөн метр cандал руу хойшoo хоёр эргэлт хийн, "Хүннү гүрэн" бүтээлээрээ мөнгөн арслан цомын эзэд болсон байна.Тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 30 гаруй улсын 350 гаруй уран бүтээлч циркийн oлон төрөл жанраар өрсөлджээ.
0 сэтгэгдэлтэй