728 x 90

Зургаан эмнэлэг газраа бусдад хууль бусаар шилжүүлсэн нь тогтоогджээ

Зургаан эмнэлэг газраа бусдад хууль бусаар шилжүүлсэн нь тогтоогджээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газрын дарга А.Энхманлай хэлэхдээ "Газрын тухай хуулийг хэрэгжүүлэх, төрийн өмчийн газруудыг бүртгэлжүүлэх, тооллого хийх ажлыг Барилга, хот байгуулалтын яамнаас ажлын хэсэг гаргаж гаргаад хийж байгаа. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газруудаас бусдад олгосон судалгааг гаргасан. Улаанбаатар хотын зургаан эмнэлэг газраасаа бусдад хууль бусаар шилжүүлсэн нь тогтоогдсон. Заримынх хувьд шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа газруудад албан тоот илгээсэн.

Цаашид энэ ажлаа сургууль, цэцэрлэгийн газруудад зохион байгуулна.

Газрын тухай хуульд төрийн өмчийн газруудыг бусадад шилжүүлэх, өөр зориулалтаар ашиглахыг хориглосон зохицуулалт орсон. Ингэснээр цаашид төрийн өмчийн газар бусдад шилжихгүй байх нөхцөл бүрдсэн" гэв.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ