728 x 90

Монгол Улс даамын дэлхийн хоёр аварга төрлөө

Монгол Улс даамын дэлхийн хоёр аварга төрлөө
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Польш улсад 100 буудалт даамын өсвөр үе, залуучуудынн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа бөгөөд Монголын хоёр тамирчин алтан медаль хүртлээ. Тэмцээний 5-8 насны хөвгүүдийн ангилалд Нямбаярын Хангай, 17-19 насны эмэгтэйчүүдийн ангилалд Дэлхийн даамын холбооны мастер Баатархүүгийн Мөнхжин нар арын өрсөлдөгчөөсөө 3-4 онооны зөрүүтэй тасарч, алтан медаль хүртэх нь тодорхой болов. Б.Мөнхжингийн хувьд 2014 онд Эстонийн Таллинд болсон өсвөрийн ДАШТ-ий U-11 ангилалд мөнгөн медаль хүртэж байсан бол залуучуудын дэлхийн аварга цол хүртсэн Монголын анхны даамчин болж байна. Тэрбээр энэ амжилтаараа олон улсын мастер цолны болзол хангаж байгаа юм.


0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ