728 x 90

Эмээлт орчмын үйлдвэрт муудсан мах дахин боловсруулж байгааг шалгаж эхэлжээ

Эмээлт орчмын үйлдвэрт муудсан мах дахин боловсруулж байгааг шалгаж  эхэлжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Цагдаагийн байгууллагад 2023 оны аравдугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт орчимд байрлах махны үйлдвэрт “муудсан мах дахин боловсруулаад байна” гэсэн мэдээлэл иржээ. Дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс холбогдох ажиллагааг хийхэд дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 13.5 дахь хэсэгт заасан /Мал, махны үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх журам зөрчих/ зөрчлийн шинжтэй байж болзошгүй тул нийслэлийн Мал эмнэлгийн газарт харьяаллын дагуу шилжүүлсэн байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.44 дүгээр зүйлд Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн харьяалах зөрчлийг шалгаж эцэслэн шийдвэрлэх эрх зүйн зохицуулалттай болохыг ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээлэв.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ