Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн Ногоон дов гэдэг газарт шатахуун тээвэрлэгч автомашин 2023.11.03-ны 00 цагийн орчимд онхолдож, жолооч Э машины бүхээгт хавчуулагджээ. Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд 43 тонн түлш тээвэрлэж явсан “ND4250” загварын зүтгүүр онхолдож, жолооч 39 настай эрэгтэй автомашины бүхээгт хавчуулагдсан байсныг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид эсэн мэнд гаргасан байна.
0 сэтгэгдэлтэй