728 x 90

Урт цагааны барилгыг нурааж ногоон байгууламж, худалдааны төв барих уу гэдэгт иргэд ийн саналыг авч эхэллээ

Урт цагааны барилгыг нурааж ногоон байгууламж, худалдааны төв барих уу гэдэгт иргэд ийн саналыг авч эхэллээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Хотын дарга Х.Нямбаатар Урт цагааны дахин төлөвлөлтийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр "1960-1962 оны хооронд баригдсан 8,000 орчим метр квадрат бүхий Урт цагааны барилгыг нурааж, нийтийн эзэмшлийн талбай буюу ногоон байгууламж болгох уу эсвэл шинээр худалдааны төв барих нь зөв үү гэдэг асуудлаар нийслэлчүүдээс өнөөдрөөс санал авахаар боллоо. Уг барилга нь нийслэлийн өмч.

Иргэд ulaanbaatar.mn сайтын Санал асуулга хэсэгт хандаж, зааврын дагуу саналаа өгнө. Хэн нэгэн хүн санал асуулгын дүнг өөрчлөх боломжгүй.

Санал асуулгыг долоо хоногийн хугацаанд явуулна.

Урт цагааны барилгыг түрээслэгчид 2020 оноос хойш нэг ч төлбөр өгөөгүй, шүүх дээр маргаан үүсгэсэн байдалтай байгаа.

Уг байранд алт хайлуулах, химийн хортой бүтээгдэхүүнийг ашиглах асуудал байгааг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан.

Урт цагааны байрыг түрээслэгчдийг аравдугаар 10-ны дотор байраа суллах тухай мэдэгдлийг аль эрт өгсөн ч суллаагүй. Нийслэлээс буюу өмчийн эзэн нь түрээслэгчдийг албадан чөлөөлөх хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсэн" хэмээн ярилаа

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ