728 x 90

Т.Бадамжунайн хэргийг шүүхэд улсын нууцтай холбоотой хэрэг байгаа хэмээн өмгөөлөгч хаалттай хийе гэжээ

Т.Бадамжунайн хэргийг шүүхэд улсын нууцтай холбоотой хэрэг байгаа хэмээн өмгөөлөгч хаалттай хийе гэжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр товлон зарласан боловч яллагдагч Т.Бадамжунай “…эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт, мөн түүний өмгөөлөгчөөс “…хүндэтгэн үзэх шалтгаантай шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул хойшлуулж өгнө үү…” гэх хүсэлтүүдийг холбогдох баримтуудын хамт тус тус шүүхэд ирүүлсэн. Шүүх тэдгээрээс гаргасан хүсэлт, холбогдох баримтуудыг хянан хэлэлцэж, хүсэлтүүдийг хангах үндэслэлтэй гэж үзэн, Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг өнөөдрийн 10 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хурал эхлэх гэж байна. Шүүх хуралдааны эхлэл болон хаалт хэсэг дээр нь хэвлэл оруулахаар болжээ. Төрийн нууцтай холбоотой асуудал яригдах учраас шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулж өгөх хүсэлтийг өмгөөлөгч нь гаргажээ.

УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунайг "Шувуу” ажиллагааны хүрээнд Филиппин улсаас саатуулагдан, ирсэн Хүнс хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунайг Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас хэд, хэдэн хэрэгт яллагдагчаар татан шалгаж, дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хэргийг нь хүргүүлсэн юм.

Эргэн сануулахад, 2000-2004 онд Улаанбаатар хотын менежер, 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байхдаа албан тушаалын нэр хүнд, эрх нөлөөг урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, мөнгө угаасан гэж түүнийг буруутгаж буй юм.  Тухайлбал, 2018 онд Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжийн байгууламжийн менежментийг хэрэгжүүлэх гүйцэтгэгчээр хахууль өгөгч хуулийн этгээдийг шалгаруулах үйл явцад өөрт давуу байдал бий болгох, ашиг сонирхлын үүднээс бусдад хахууль зуучилж, хахуулийн мөнгийг өөртөө ашиглан мөнгө угаасан гэж хэрэгт ч буруутгаад буй юм.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ